AirPods 5 with Wireless Charging Case нь Apple-ийн шинэ үеийн зөөлөвчгүй, open-ear загвартай утасгүй чихэвч бөгөөд H2 чип болон сайжруулсан дууны технологитой. Active Noise Cancellation (ANC) нь нээлттэй хийцтэй чихэвчний ангилалд өмнөх AirPods 4 ANC-ээс 1.5 дахин илүү дуу чимээ дарах чадвартай. Хөнгөн, эвтэйхэн хийц нь өдөр тутам удаан хугацаанд зүүхэд тохиромжтой.
Active Noise Cancellation, Adaptive Audio болон Transparency технологи нь орчны дуу чимээг ухаалгаар удирдаж, сонсох орчныг тухайн нөхцөлд тохируулна. Мөн Personalized Spatial Audio with dynamic head tracking нь толгойн хөдөлгөөнд нийцүүлэн дууг орон зайн мэдрэмжтэй болгож, хөгжим, кино, подкастыг илүү бодит мэт сонсох боломжийг олгоно. Force Sensor болон ишний дээш, доош swipe хийх удирдлагаар хөгжим тоглуулах, түр зогсоох, дуудлага удирдах болон дууны түвшнийг тохируулах боломжтой.
Нэг удаагийн цэнэглэлтээр ANC асаалттай үед 5 цаг хүртэл, Wireless Charging Case-тэйгээ 22 цаг хүртэл ашиглах боломжтой. Case нь USB-C, Apple Watch charger болон Qi-certified цэнэглэгчээр утасгүй цэнэглэгдэхээс гадна Find My ашиглах зориулалттай speaker-тэй. Мөн AirPods 5 нь IP57 стандартын тоос, хөлс болон усны хамгаалалттай тул өдөр тутмын хэрэглээ болон дасгал хөдөлгөөнд тохиромжтой.